Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан

By | Ангилал байхгүй | No Comments

Тэтгэлэгт хөтөлбөрийн оюутны Наран улс дахь амжилтуудаас

Асахи Сонины Тэтгэлэгт Хетелберийн 17-р ээлжийн оюутан, Иватани текник бизнесийн цогцолбор сургуулийн тегсех курсын оюутан Б.Гэрэлмаа маань енеедер Япон улсын тевийн бvст суралцаж буй гадаад оюутнуудын дунд зохион байгуулагддаг уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож, Канагава Телевизийн нэрэмжит шагналаар шагнуулжээ.Аливаад ямагт сэтгэлээсээ ханддаг,идэвхи санаачлагатай, хичээнгvй, зvтгэлтэй, vлгэр жишээ мундаг шавьдаа халуун баярыг хvргэе багш нар нь???㊗️?.Улам их амжилтыг хvcье?.本日行われた関東甲信越地区 日本語教育機関連絡協議会主催 第19回語学留学生による弁論大会に朝日新聞奨学生制度第17期生、岩谷学園の2年生B.Gerelmaaが参加し、テレビ神奈川賞を受賞しました。おめでとうございます????。これからも頑張ってください!更なるご活躍を!

Уран илтгэлийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

By | Бидний эргэн тойронд | No Comments

Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-аас 5 дахь удаагаа зохион байгуулсан Япон хэлний уран илтгэлийн тэмцээн 11 сарын 04-ний Ням гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэтгэл хөдөлгөсөн, ухаарал хайрласан сонирхолтой илтгэлүүдээ сонордуулсан шилдэг 10 оролцогчиддоо баярлаж талархсанаа илэрхийлье.Энэ удаагийн Уран илтгэлийн тэмцээний тэргүүн байр Э.Эрдэнэдалай, 2-р байр Ж.Меруерт, 3-р байр Г.Нямдорж, Тусгай байрⅠБ. Сайханбилэг, Тусгай байр ⅡД.Хулан нартаа дахин баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.Бид бүхний ажлыг дэмжин хамтран ажилласан ивээн тэтгэгч Япон улсын Ёкохама хотын Иватани Цогцолбор сургууль, Мобиком Корпораци, Голомт банк, Монгол дахь АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн Төгсөгчдийн Холбооны Тэргүүн О.Мандахзул, Дэмжигч байгууллага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Эрхэм хүндэт шүүгчид Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, МЯЗХАДТТББТУЗ-ийн дарга Ц.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Соёл, Боловсролын хэлтсийн атташэ Ямада Ёохэй, Япон улсын Ёкохама хотын Иватани цогцолбор сургуулийн Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн Ёшида Каёо, Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Монгорү цүүшин сонины редакторын алба Кон Аяа, Хүндэт зочид Япон улс Иватани цогцолбор сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Иваяа Дайсүкэ, Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал ,МЯЗХАДТТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Бартанбаатар, Голомт банк харилцааны менежер Б.Тунсаг, Монгени сургуулийн Япон хэлний багш Наканиши Рэйко, ШУТИС-ийн Хосолсон программын Япон хэлний багш Маки Күмико, Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны тэргүүн О.Мандахзул, МЯЗХАДТТББ-ын Япон соёлын зөвлөх багш Ойкава Миёо, Хирүта Ичиоко, Дайкокү Асако, Коно Мичико, Асахи Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 14-р ээлжийн төгсөгч О.Зоригтбаатар нартаа чин сэтгэлээсээ гүн талархлаа илэрхийлье.Мөн багш нарынхаа ажилд үргэлж тусалж байдаг нийт шавь нартаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.Ирэх жил манай байгууллагын 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээндээ Уран илтгэлийн тэмцээнээ улам илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Спорт өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

By | Бидний эргэн тойронд | No Comments

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс Япон хэл сонирхон суралцагчдын дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт өдөрлөг 2018.11.24 нд амжилттай болж өнгөрлөө.

Өдөрлөгт нийт 63 тамирчин оролцож гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө.

Өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт оюутан залуусдаа халуун талархал илэрхийлье!

ЭСЯ-ны тэмцээнд 4-р байр эзэллээ

By | Япон соёл | No Comments

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Япон Сан, Монгол Японы Хүний Нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан 24 дэх удаагийн Япон хэлний уран илтгэлийн тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж манай төвийн сурагчид болох Ү.Дөлгөөннаран, П.Мөрөн нар амжилттай оролцож Дөлгөөннаран маань #特別賞 тусгай байранд орж #JENESYS хөтөлбөрт хамрагдан Япон Улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Дөлгөөннаран маань манай төвд 1 жил суралцаж буй шилдэг оюутнуудын маань нэг юм.Их сургуульд Япон хэл сурч буй оюутнуудтай ганцхан жил сурсан шавь маань маш сайн өрсөлдөж амжилттай оролцлоо.

Ахлах сургуулийн бүлэгт өрсөлдсөн Мөрөн маань энэ жилийн 1 сараас манай төвд суралцаж буй сурагч бөгөөд 10 жилдээ Япон хэл сурч буй сурагчидтай мөн л адил эн тэнцүү өрсөлдөж, ширүүн өрсөлдөгч нь чадлаа.

第五回 日本語スピーチコンテスト2018

By | Ангилал байхгүй | No Comments

Япон хэлний Уран Илтгэлийн Тэмцээн 2018 зарлагдлаа

By | Япон соёл | No Comments

Баяр наадам, арга хэмжээ

By | Япон соёл | No Comments

Дөрвөн улирлын эргэлтэд Японы өнцөг булан бүрт, нутаг болгон өөрийн гэсэн онцлог баяр, өвөрмөц фестиваль тэмдэглэдэг. Мацүри хэмээн нэрлэдэг фестивалиудыг Японд өдөр бүр, газар сайгүй харж болно. Ихэнх баяр нь Шинто, Буддизмаас гаралтай ч цасны баяр, галын наадам гээд нутгийн хүмүүсээс эхлээд гадны зочин гийчин үзэхэд сонирхолтой баяр олон бий. Эрт үеэсээ япончууд байгалийн олон талд хүчин дунд төвлөрсөн оюун санааны хүчинд итгэж сүсэлсээр ирсэн. Энэ нь ч Шинтогийн үүсэл болсон юм. Шинтогоос гаралтай мацүригийн үеэр бурхан шүтээндээ мөргөж залбиран, арвин ургац авч, ажил төрөл өөдлөн дэмжихийг ерөөдөг.

Японы Үндэсний Аялал Жуучлалын Байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлээс

Сүм хийд, Бунхан, цэцэрлэгт хүрээлэнгүүд

By | University News | No Comments

Гаднах чимэглэл сэлтээ бүгдийг нь элээсэн, сүм хийдийн сонгодог архитектурыг агуулсан гайхамшигт Буддын сүмүүд. Нам гүм дүнхийх Шинтогийн ариун шүтээний сүм хийд ногоон модод дунд амирлангуй оршино. Японд ийм газар олон бий. Хаа сайгүй (бүр Токио, Осака шиг хүн ам ихтэй хотуудад хүртэл шүү). Тэдний дийлэнх нь 1000-аад жилийн настай.

Японы уугуул, эртний шашин болох Шинто нь өвөг дээдэстээ шүтэн залбирч явах, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг сургадаг бол Зургадугаар зууны үед Буддын шашин Ази тивийн бусад орноос нэвтрэхдээ оюун санааны гэгээрэл, аврал нийгүүлслийн тухай сургааль номлохыг авчирсан юм. Өнөөг хүртэл энэ хоёр шашин Японы соёл, гоо зүй болоод оюун санааны эх ундарга нь болсоор байгаа билээ.

Сүмийн бүтэц хийцийг дурдахгүйгээр зөвхөн тэндэх буддист дүр төрх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нь харахад л урлагийн бүтээлүүдээр дүүрэн. Япон цэцэрлэгүүд нь хязгаарлагдмал орон зайд байгалйин гоо үзэсгэлэнг харуулж чаддагаараа дэлхийд алдартай. Сүмийн тагтан дээрээс цэцэрлэгийг харж суухад цаг хугацаа алгуурхан урсан одно. Орчлон ертөнцөөс залгих мэт мэдрэмжийг төгс олж авах газар. Хэзээнээс л ингэж амарч, тайвшрал олох гэж Японы сүм хийдийг зорих гадны жуулчдын цуваа  тасраагүй юм.

秋の日本語コース

By | Ангилал байхгүй, University News | No Comments