Ёкохама хот, Иватани техник бизнесийн коллеж
Япон хэлний сургууль, (2014 оны 10 сарын элсэгч 1.5 жил)

Сайн байцгаана уу? Намайг Зулбаярын Тэмүүлэн гэдэг. Ахлах ангиасаа хойш Япон оронд суралцах хүсэл маань намайг Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвтэй холбосон. Оюутан болоод Японд суралцах бүх боломжийг эрэлхийлж олон сургалтын төвүүдийн судалж, хувь хүмүүстэй хүртэл холбогдож үзсэн. Ингээд ихээхэн судалсны үндсэн дээр энэ төвөөр зуучлуулан Японы томоохон хотуудын нэг болох Ёкохама хотын төвд байрлах Иватани цогцолбор сургуульд 1.6 жил суралцсан. Боломжийн үнээс гадна хамгийн чухал зүйл бол Японд ирээд сурах сургууль болон амьдрах дотуур байрны орчин, сургалтын чанар, оюутандаа бүхий л талаар зөвлөгөө өгөн, тусалж дэмждэг хамт олонтой сургууль гэж боддог. Энэ бүгдийг зэрэг цогцлоосон газар бол Иватани цогцолбор сургууль гэж ам бардам хэлмээр байна. Монгол гэх нэрээр овоглосон би олон улсын оюутнуудтай зэрэгцэн Япон хэл, ёс заншлаас суралцаж, Япон хэв маягаар амьдарч, Япон хүмүүсийн дунд цагийн ажил хийх явцдаа маш олон зүйлийг сурч мэдэн авч Монголынхоо соёл уламжлалыг ч мөн түгээхийг хичээлээ. Оюуны их мэдлэгээ оюутан бидэндээ түгээсэн мөн олон сайхан дурсамжийг бэлэглэсэн хариуцлагатай, хөгжилтэй, найрсаг, мундаг бүх багш нартаа баярлалаа.