Category

Япон соёл

ЭСЯ-ны тэмцээнд 4-р байр эзэллээ

By | Япон соёл | No Comments

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Япон Сан, Монгол Японы Хүний Нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан 24 дэх удаагийн Япон хэлний уран илтгэлийн тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж манай төвийн сурагчид болох Ү.Дөлгөөннаран, П.Мөрөн нар амжилттай оролцож Дөлгөөннаран маань #特別賞 тусгай байранд орж #JENESYS хөтөлбөрт хамрагдан Япон Улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Дөлгөөннаран маань манай төвд 1 жил суралцаж буй шилдэг оюутнуудын маань нэг юм.Их сургуульд Япон хэл сурч буй оюутнуудтай ганцхан жил сурсан шавь маань маш сайн өрсөлдөж амжилттай оролцлоо.

Ахлах сургуулийн бүлэгт өрсөлдсөн Мөрөн маань энэ жилийн 1 сараас манай төвд суралцаж буй сурагч бөгөөд 10 жилдээ Япон хэл сурч буй сурагчидтай мөн л адил эн тэнцүү өрсөлдөж, ширүүн өрсөлдөгч нь чадлаа.

Япон хэлний Уран Илтгэлийн Тэмцээн 2018 зарлагдлаа

By | Япон соёл | No Comments

Баяр наадам, арга хэмжээ

By | Япон соёл | No Comments

Дөрвөн улирлын эргэлтэд Японы өнцөг булан бүрт, нутаг болгон өөрийн гэсэн онцлог баяр, өвөрмөц фестиваль тэмдэглэдэг. Мацүри хэмээн нэрлэдэг фестивалиудыг Японд өдөр бүр, газар сайгүй харж болно. Ихэнх баяр нь Шинто, Буддизмаас гаралтай ч цасны баяр, галын наадам гээд нутгийн хүмүүсээс эхлээд гадны зочин гийчин үзэхэд сонирхолтой баяр олон бий. Эрт үеэсээ япончууд байгалийн олон талд хүчин дунд төвлөрсөн оюун санааны хүчинд итгэж сүсэлсээр ирсэн. Энэ нь ч Шинтогийн үүсэл болсон юм. Шинтогоос гаралтай мацүригийн үеэр бурхан шүтээндээ мөргөж залбиран, арвин ургац авч, ажил төрөл өөдлөн дэмжихийг ерөөдөг.

Японы Үндэсний Аялал Жуучлалын Байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлээс