БИДНИЙ ТУХАЙ

Үйл ажиллагааны чиглэл

“Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” ТББ нь 2004 онд байгуулагдсан. Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.Бид Монгол-Япон хоёр улсын хооронд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Монголын оюутан залуусыг Япон улсад сургах “Асахи” сонины тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж төлөөлөх.
  • Япон хэлний бүх шатны сургалтыг үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж зохион байгуулах.
  • Япон улсын хэлний бэлтгэл болон их дээд сургуульд хувиараа төлбөр төлөөд явах сонирхол бүхий оюутан залуусыг зуучлах.
  • Япон улсын зах зээлд гарах сонирхол бүхий хувь хүн албан байгууллагыг зуучлах.
  • Япон улсад богино хугацааны туршлага судлаж харилцаа тогтоох сонирхол бүхий хувь хүн албан байгууллагыг дэмжиж зуучлах, сургалт аяллыг зохион байгуулах.
  • Япон Монгол хоёр хэлний орчуулга, бичиг баримтын зөвлөгөө, бизнесийн консалтингийн үйлчилгээ

Манай баг

Манай төвийн удирдах зөвлөлийн даргаар Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн харъяа Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дарга Доктор Профессор Ц.Пүрэвсүрэн, дэд тэргүүнээр Япон улсын оюутан залуучуудын олон улсын харилцааны байгууллагын ахмад зөвлөх гишүүн Күникүмо Такаши, Гүйцэтгэх захирлаар Л.Жавзандулам нар ажиллаж байна. Манай төвд Монгол Япон 2 улсад боловсрол эзэмшсэн Монгол-Японы харилцааны салбарт мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай, хоёр орны хоорондын бизнесийн чиглэлээр оновчтой зөвлөгөө өгөх чадвар бүхий багш мэргэжилтнүүд ажиллаж байна.

Харилцагч байгууллага

Бид үүсгэн байгуулагдсан цагаас Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн нийгэмлэг, “Асахи” сонин борлуулах дэлгүүрүүдийн эздийн “Доошинкай” холбоо, Ротари клуб, Хөдөлмөр зуучлалын “Вакаба Манекин” ХК, Иватани Техник бизнесийн коллеж Япон хэлний сургууль, Токио Наганүма Япон хэлний сургууль, Монголын хүний нөөцийн институт зэрэг гадаадын болон дотоодын олон байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.

Бидний амжилт

  • 2009 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Касамото Ёочи, Такэхара Шигэо, Күникүмо Такаши нар БСШУЯ-ны сайдын тушаал бүхий “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ” цол тэмдэг
  • 2009 он Улсын Төв 2-р клиник –с хандивын ТАЛАРХАЛ
  • 2010 он Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс ойн баярын ТАЛАРХАЛ
  • 2010 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв гүйцэтгэх захирал Л.Жавзандулам Монголын Залуучуудын Холбооноос ШИЛДЭГ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ
  • 2010 он Дундговь аймаг Эрдэнэдалай сумын Засаг Даргын Тамгын Газар-с хандивын ТАЛАРХАЛ
  • 2011 он Монголын Залуучуудын Холбооноос ТАЛАРХАЛ
  • 2012 он Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Азийн бүсийн орнуудын “ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР” талархал
  • 2012 он Монголын Япон хэлний багш нарын холбооноос ТАЛАРХАЛ
  • 2012 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Күникүмо Такаши нь Монголын Залуучуудын Холбоо –с ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР АЛТАН МЕДАЛЬ
  • 2014 он МУ-н ерөнхийлөгчийн зарлигаар НАЙРАМДАЛ МЕДАЛЬ
  • 2014 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ёкомачи Тошинори, Хадано Дайсүкэ нар нь Монголын Залуучуудын Холбооноос ЗАЛУУ ҮЕИЙГ ХАЛАМЖЛАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ цол тэмдэг
  • 2014 он MONGOLIAN HR AWARDS–аас 2014 ОНЫ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ШИЛДЭГ ЗУУЧЛАГЧ өргөмжлөл
  • 2014 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Миний мэдэх Япон хүн ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан С.Ганзориг нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичиг
  • 2015 он Багш М.Оюунбилэг, Б.Мөнхзул нар нь Нийслэлийн Боловсролын газрын “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАГШ”тэмдэг
  • 2015 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Д.Очирмаа нь Япон улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Уран илтгэлийн 22-р тэмцээний ТЭРГҮҮН БАЙР-ыг “Намайг өөрчилсөн зүйл”сэдвээр эзлэж цом, Япон улсад аялах эрхийн бичиг
  • 2016 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Бусдад хэлэх миний үг ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Б.Баянжаргал нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичиг
  • 2016 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Г.Үүрийнцолмон нь Япон улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Уран илтгэлийн 23-р тэмцээний ТУСГАЙ БАЙР-ыг “Зам”сэдвээр эзлэж Япон улсад аялах эрхийн бичиг
  • 2016 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-аар дамжин тэтгэлэгт болон бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутны тоо 200 хүрэв.
  • 2017 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Хэрвээ би ……сан бол ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан С.Баднайгарав нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
  • 2017 он Монгол улс дахь Япон улсын элчин сайдын яамнаас 45 жилийн ойн баярын ТАЛАРХАЛ
  • 2017 он Гүйцэтгэх захирал Л.Жавзандулам, Менежер М.Оюунбилэг, Багш Ц.Соёлмоо нар нь Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны ЖУУХ БИЧИГ
  • 2018 он Япон улсаас Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам-с Монгол Японы найрамдалт харилцааны 45 жилийн ойн ТАЛАРХАЛ

Түүхэн товчоо

test1

2004

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж Япон улсад суралцуулах “Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ”ТББ үүсгэн байгуулагдав.

test3

2005

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн анхдугаар ээлжийн оюутнуудыг Япон улсад суралцуулав.

test4

2006

Япон улс Ёкохама хотын“Вакаба манэкин”хөдөлмөр зуучийн компанитай хамтарч оюутнуудад Ничимо тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

test5

2011

Япон улсад суралцуулахаар Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас эмэгтэй оюутныг анх удаа хамруулав.

test6

2012

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт төгсөгчдийн чанарыг сайжруулах зорилгоо чиглүүлэх сургалтын хөтөлбөрт Иватани Техник Бизнесийн сургуулийн боловсруулсан эрчимжүүлсэн JUNIOR хөтөлбөрийг нэвтрүүлэв.

test7

2012

Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-аар үйлчлүүлж Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутны тоо 100 хүрэв.

test8

2013

Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллагад зориулсан Япон улсад туршлага судлах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв.

test9

2016

Асахи сонины тэтгэлэг болон тус төвийн бусад хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцсан оюутны тоо 200-д хүрч, жил бүр 20-с дээш төгсөгч бэлтгэгдэн гарч байна.

Нийгмийн хариуцлага

Нийгмийн сайн үйлсийн төлөө, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс ажлуудыг зохион байгуулав.
ЕБС д чиглэсэн төслүүд
Япон хэлний уран илтгэлийн тэмцээн
EБC-д хандсан Япон соёл цуврал лекц
Хоггүй Улаанбаатар уламжлалт аян
СӨБ, цэцэрлэгт чиглэсэн хандив
Эмнэлэгт чиглэсэн хандив

Холбоо барих

Хаяг:Урт цагааны баруун талд Их Найман Шарга төв Голомт банктай хаалга 9 давхар 6 тоот

Хамгийн ойрын автобусны буудал:
① Бөмбөгөр автобусны буудал
② Тэнгис кино театрын автобусны буудал

Мэйл хаяг: mongoliango@gmail.com

Утас: 330189 , 88070944