Асахи тэтгэлэгт хөтөлбөр

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 21-р ээлжийн оюутан элсүүлэх тухай журам

Япон улсад ажиллангаа суралцах тогтолцоо

Тавигдах шаардлага

  1. 19-26 настай ( 1994 оны 4 сарын 1-ээс 2001 оны 11 сарын 1-ний хооронд төрсөн байх )
  2. Ганц бие, хүйс харгалзахгүй
  3. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  4. Япон Улсад 3 сараас дээш хугацаагаар зорчиж байгаагүй байх
  5. Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 4 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх
  6. Япон Улсад виз хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх. /5 жилээс дотогш /
  7. Япон Улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх
  8. Бие бялдрын хувьд эрүүл , хууч өвчингүй байх

Япон улсад суралцах хугацаа: 2021 оны 3 сарын эхэн үеэс 2023 оны 3 сарын дунд үе хүртэл

Япон улсад сурах сургууль

1 Наганүма Токио Япон хэлний сургууль Токио хот,  Шибүя дүүрэг
2 Аояма гакүэн Япон хэлний сургууль Токио хот,  Шибүя дүүрэг
3 Икэбүкүро олон улсын хэл судлалын хүрээлэн Токио хот, Икэбүкүро дүүрэг
4 Канрин  Япон хэлний сургууль Канагава муж, Ёкохама хот
5 Иватани Япон хэлний сургууль Канагава муж, Ёкохама хот
6 КЭН Япон хэлний сургууль Чиба муж, Мацүдо хот

Ажиллах газар: Асахи сонин түгээлтийн газар

Ажлын агуулга: Өглөө болон оройн сонин хүргэлт

Тэтгэлэгийн агуулга :

  • 2 жилийн сургалтын төлбөр 100%
  • 2 жил амьдрах байрын төлбөр   100%
  • Ирэх очих 2 талын онгоцны тийз 100%
  • Визийн төлбөр
  • Монгол болон Япон дахь эрүүл мэндийн шинжилгээний зардал

Хангамж:

  • 1 сарын нийт цалин 132,703 иен (2019.10 сарын байдлаар)
  • Ажлын үзүүлэлтээс хамаарч жилд 2 удаа шагналт цалин олгоно /7 сар, 12 сард /
  • Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт
  • Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув
  • Сургууль хүртэлх унааны зардал 5,000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.
  • Ном сурах бичгийн хангамж
  • Хөдөлмөр ослын даатгал

Тэтгэлэгийн талаарх мэдээллийн өдөрлөг :

2020 оны 1 сарын 4-ны Бямба гаригт ① 11:00-13:00;14:00-16:00

Анкет тараах хугацаа:

2019 оны 12 сарын 16 – 2020 оны 1 сарын 3 хүртэл

Анкет хүлээн авах хугацаа:

2020 оны 1 сарын 6 – 17 хүртэл

Сонгон шалгаруулалт:

  • 2020 оны 1-2 сар               Анкетны сонгон  шалгаруулалт, Бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалт
  • 2020 оны  3 сар                 Япон хэлний сургалт
  • 2020 оны  5, 10 сар           Япон талын ажил олгогч Захирлуудын ярилцлагын шалгалт

“Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” ТББ

Фэйсбүүк хуудас : ① Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв-АСАХИ, ② Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр

Хаяг:  Урт цагааны баруун талд байрлах Их найман шарга төв, Голомт банктай хаалга, 9 давхар, 6 тоот

Утас :    330189,  88070944

Вэб сайт : www.mongolia-japan.mn

  • Зардлын батлан даагч
  • Зуучлалын хөлс
  • Япон хэлний мэдлэг шаардлагагүй.

Элсэлтийн нөхцөл

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан доорхи шалгуурыг хангасан байвал зохино.

  • 19-26 настай.
  • Ганц бие.
  • Хууч өвчингүй, бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Биеийн аль нэг хэсэгтээ шивээсгүй байх.
  • 12 жил ба түүнээс дээш жилийн боловсрол эзэмшсэн байх.
  • Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жил болоогүй байх.
  • Япон улсын Хууль зүйн яаманд виз хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүх үүсээгүй байх.
  • 3 сараас дээш хугацаанд Япон улсад сурч ажиллаж амьдарч байгаагүй байх.
  • Япон улсаас албадан нутаг буцаагдаж байгаагүй байх.
  • Манай байгууллагын шалгалтанд тэнцсэн тохиолдолд тэнцсэн өдрөөс тооцон 21 хоногийн дотор шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой байх.
  • Мөн япон хэлний мэдлэгтэй бол 6 сар, Япон хэлний мэдлэггүй бол 10 сар тусгай хөтөлбөрийн дагуу түргэвчилсэн сургалтанд суралцах боломжтой байх.Сургалт үргэлжлэх хугацааг манай төвөөс заана.

2019.12.16-2020.01.03 Сонгон шалгаруулалтын зарыг түгээх, анкет тараагдах

2020.01.04 Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийн өдөрлөг

2020.01.06-17 Бүртгэлийн анкетыг мэдүүлэх / Монгол хэлээр бөглөх /

2020.01.22 Бүртгэлийн анкетын сонгон шалгаруулалтын хариу

2020.01.29-30 Бичгийн шалгалт /Монгол хэлний шалгалт, IQ тест/

2020.02.05  Бичгийн шалгалтын хариу

2020.02.08-09 МЯЗХАДтөвийн ярилцлагын шалгалт /Монгол хэл/

2020.10 Асахи сонины тэтгэлэгт нийгэмлэгийн захирлуудын ярилцлагын шалгалт

2020 оны 3 сараас 2021 оны 3 сар хүртэл урьдчилсан сургалт явагдана.

2019.12.16-2020.01.03 Сонгон шалгаруулалтын зарыг түгээх, анкет тараагдах

2020.01.04 Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийн өдөрлөг

2020.01.06-17 Бүртгэлийн анкетыг мэдүүлэх / Монгол хэлээр бөглөх/

2020.01.22 Бүртгэлийн анкетын сонгон шалгаруулалтын хариу

2020.01.29-30 Бичгийн шалгалт /Япон хэлний шалгалт, Монгол хэлний шалгалт, IQ тест/

2020.02.05 Бичгийн шалгалтын хариу

2020.02.08-09 МЯЗХАД төвийн ярилцлагын шалгалт /Япон хэл/

2020.05 болон 10сард Асахи сонины тэтгэлэгт нийгэмлэгийн захирлуудын ярилцлагын шалгалт

2020 оны 9 сараас 2021 оны 3 сар хүртэл урьдчилсан сургалт явагдана.

Оюутны нэг өдөр

Цагийн хуваарь

Өглөөний ажилдаа явахын тулд шөнийн 02:30-д босно.

Өглөөний сонин тараалт ихэнх хот дүүргүүдэд 03:00>цаг эхэлдэг.

06:00 цагийн үед дуусах бөгөөд ажлын дараа гэртээ харьж өглөөний цайгаа уун хичээлдээ явах бэлтгэлээ хийнэ . Зарим сонин борлуулах дэлгүүрүүд өглөөний хоолыг бэлдэг өгдөг.(Хоолны төлбөр нь цалингаас суутгах системтэй.)

Япон хэлний сургуулийн хичээл 09:00 цагаас эхлэн 12:30 хүртэл үргэлжилнэ

Өдрийн сонин тараалт 15:00 цагт эхлэнэ. Ойролцоогоор 17:00 цагийн үед дууссанаар нэг өдрийн ажил дуусна.

Гэртээ харин оройн хоолоо хийж идсэний дараа хичээлээ давтах , гэрийнхэнтэйгээ холбоо барих зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлнэ

Гэртээ харин оройн хоолоо хийж идсэний дараа хичээлээ давтах , гэрийнхэнтэйгээ холбоо барих зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлнэ

Амралтын тухайд 7 хоногтоо 1 өдөр амрах тогтолцоотой бөгөөд ням гарагийн өдрийн хэвлэл байдаггүй тул хагас өдрийн амралттай.

Ажлын агуулга

1

03:00 цагт Өглөөний сонин 15:00 цагт өдрийн сонин борлуулах дэлгүүрт ирнэ. Бүс нутаг болон цаг агаарын нөхцөл  байдлаас шалтгаалан тухайн цаг урагшилж наашлах тохиолдол бий.

2

300-400 айлд оюутан сонин тараана. Сонингоо буулгасны дараа өөрийн хариуцдаг дүүргийн сонинг тоолон авна.

3

Урьдчилж бэлтгэсэн рекламны хуудсыг сонин бүрийн завсар хавчуулан хийнэ. Тус рекламны хуудас нь өглөөний сонинд байх бөгөөд өдрийн сонинд байдаггүй.

4

Цастай бороотой үед сонингоо нэг бүрчлэн тусгай ууталдаг машинаар уутална.

5

Ажилд гарах бэлтгэлээ хангасны дараа сонингоо мопедондоо ачна. Уншигчдын хаяг болон нэрийг бичиж тэмдэглэсэн тусгай дэвтрээ сайтар нягтлан ажилдаа гарна. 2-3 цаг дунджаар зарцуулна.

6

Зарим сонин борлуулах дэлгүүрт өөрийн хариуцсан дүүргийн уншигчдын гэрээр явж сонин захиалгын мөнгийг хураах ажлыг нэмэлтээр хийх шаардлага гардаг. Тухайн ажлыг нэмэлтээр хийж буй тохиолдолд цалин  нэмэгдэж бодогдоно.

Суралцах сургууль

Токио хот Шибүяа дүүрэг  дэх
Токио Япон хэлний сургууль
Дэлгэрэнгүй
Ёкохама хот Канагава дүүрэг
Иватани Техник Бизнесийн сургууль
Дэлгэрэнгүй
Чиба мужийн Мацудо хот дахь
Кэн Япон хэлний сургууль
Дэлгэрэнгүй

Соёлын арга хэмжээ

Tokyo Disneyland, Tokyo Disney Sea

АСАХИ сонины тэтгэлэгт хөтлбөрийн нийгэмлэг  нь Тэтгэлэгт оюутнуудаа урамшуулан зуны улиралд Tokyo Disneyland, Tokyo Disney Sea-д эх орноосоо хамт ирсэн найз нөхөдтэйгээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгодог.

Монгол оюутнууддаа зориулан далайн аялал

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн холбооноос зөвхөн Монгол оюутнууддаа зориулан далайн аялалыг зохион байгуулдаг. Хамт ирсэн найз нөхөдтэйгөө нэг өдрийн турш усан онгоцонд суун далайгаар аялах нь Монгол оюутнуудын хувьд хэзээ ч мартагдахааргүй гайхалтай сайн дурсамжийг үлдээдэг.

Тэтгэлэгт аялал

АСАХИ сонины тэтгэлэг нь 2 жилийн хугацаатай тэтгэлэг хэдий ч тус хугацаандаа амжилттай сурч ажиллсасан оюутнууддаа тэтгэлэгээ үргэлжлүүлэх боломжийг мөн олгодог. Ийнхүү үргэлжлүүлэн 4 жил амжилттай сурч төгссөн оюутнууд дотроосоо шилдэг оюутнуудаа сонгон АСАХИ сонины тэтгэлэгт нийгэмлэгээс 100% зардлыг нь даан гадаад улс руу аялуулдаг уламжлалтай.

Төгсөлтийн баяр

АСАХИ сонины тэтгэлэгт оюутны нийгэмлэг нь 2 жил амжилттай суралцан төгсөж буй оюутнууддаа зориулан төгсөлтийн баярыг дээд зэрэглэлийн зочид буудалд өндөр хэмжээнд зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулж алдаршуулдаг уламжлалтай. Олон орны оюутнууд дундаас нийгэмлэгийн шилдэг оюутны шагналыг жил бүр Монгол оюутнуудын маань төлөөлөл заавал хүртдэг нь уйгагүй хичээл зүтгэлийнх нь тод илрэл юм.

Суралцагчдын амжилт

Монгол улсаас АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд маань Япон хэлний сургуульд суралцаж буй 2 жилийн хугацаандаа олон төрлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргахын зэрэгцээ сургуулийнхаа болон олон улсын байгууллагаас зарлагддаг тэтгэлэгүүдийг авч бусад орны оюутнуудыг манлайлж байдагт нь илгээгч байгууллага бид бүхэн ихэд бахархаж явдаг.Ингээд 2016-2018 оны хооронд суралцаж буй 15-р ээлжийн оютнуудынхаа амжилтаас та бүхэндээ танилцуулъя.

Цоодолын Үнэндэлгэр

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан

Иватани Цогцолбор сургуулийн уран илгэлийн тэмцээний тэргүүн байр (2016 он)

YWCA байгууллагаас Гадаад оюутнуудын дунд зохион байгуулагдсан уран илтгэлийн тэмцээн тэргүүн байр (2016 он)

Иватани Цогцолбор сургуулийн харъяа Япон хэлний сургуулийн 2016 оны шилдэг оюутан

Нараагийн Нарангарав

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан

Канагава хотын Гадаад оюутнуудын дунд зохиогдсон Япон хэлний уран илтгэлийн тэмцээн шагналт байр (2016 он)

Иватани Цогцолбор сургуулийн захирлын нэрэмжит шагнал (2016 он)

Батболдын Мягмарсүрэн

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан

Токио-Наганума Япон хэлний сургуулийн нэрэмжит тэтгэлэг

Токио-Наганума Япон хэлний сургуулийн хоцролт, таслалтгүй шилдэг оюутан (2016 он)

Токио-Наганума Япон хэлний сургуулийн Япон хэлний уран илтгэлийн тэмцээний тэргүүн байр(2016 он)

Төрмагнайгийн Төмөрхуяг

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан

Токио-Наганума Япон хэлний сургуулийн хоцролт, таслалтгүй шилдэг оюутан (2016 он)

Такаяма Олон Улсын Сангийн тэтгэлэгт оюутан (2017 он )

Гантөмөрийн Үүрийнцолмон

АСАХИ Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан

Токио-Наганума Япон хэлний сургуулийн нэрэмжит тэтгэлэг

Токио-Наганума Япон хэлний сургуулийн хоцролт, таслалтгүй шилдэг оюутан (2016 он)

Төртулга Номин-Эрдэнэ

Наганума сургуулийн тэтгэлэг 2017.11
Наганума сургуулийн тэтгэлэг 2018.2
Наганума сургуулийн нэрэмжит илтгэлийн тэмцээн 2017″ Тэргүүн байр, Захирлын нэрэмжит цом Сэдэв: ” Мэндчилгээг өөрөөсөө …”
Наганума сургуулийн нэрэмжит илтгэлийн тэмцээн 2018″ Тэргүүн байр (япон хэлний гүнзгийрүүлсэн шатны ангилал) Сэдэв: ” Мянган салхи болоод …”
Такаяма Олон Улсын Боловсролын Сангийн 2018 оны тэтгэлэгт оюутан

Ажил олгогчийн мэндчилгээ

Ёкомачи Тошинори

Токио хотын Шибүяа дүүрэг дэх AСA Эбисү салбарын захирал

АСА Эбисү болон түүний салбар дэлгүүрүүдэд өнөөг хүртэл 700-аад оюутан амжилттай суралцаж төгсөөд  байна. Тэтгэлэгт оюутны амьдралыг амжилттай даван туулахын тулд хамгийн чухал хүчин зүйл бол дэг журамтай амьдрал, бие болон сэтгэлийн эрүүл мэнд юм. Мөн түүний дээр өөрийнхөө хүчээр биеэ даан амьдарч, өөрийнхөө хүчээр боловсрол эзэмшье гэсэн зорилгоо хэзээд марталгүй хичээх явдал юм. Түүний тулд өөрийн сурахыг хүссэн сургууль мэргэжлээ эртнээс сонгож, ирээдүйд амжилттай яваа өөрийгөө үргэлж төсөөлөн бодож түүнийхээ төлөө хичээх явдал нь юу юунаас илүү чухал. Бүгдийг өөрийнхөө хүчээр бий болгож буйгаа мэдэрч, өөрөөрөө бахархаж, өөртөө урам зориг өгч, өдөр бүрийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөж чадвал өглөө эрт босох, ажлын хүнд хэцүү нөхцөл өчүүхэн мэт санагдаж нэг л мэдэхэд төгсөлтийн баяр хаяанд ирсэн байх болов уу.
Залуус та бүхэнд маш их боломж байна.
АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцан олж авсан аливаад ажилд хариуцлагатай хандах сэтгэл, хүний итгэлийг даах чадвар, тэсвэр тэвчээр хатуужил нь ирээдүйн амьдралд тань үнэтэй хувь нэмрээ оруулнаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийг сонгосон залуус та бүхнийг АСАХИ сонины хамт олон бид бүхэн бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Ингээд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн тухай

Асахи сонин (The Asahi Shinbun) нь Япон улсын өдөр тутмын сонины хэвлэл бөгөөд өглөөний дугаар нь 6800000 , өдрийн дугаар нь 2200000 ширхэг уншигддаг , хэвлэлийн салбарт 2-рт жагсдаг сонин юм./2017 оны 04 сарын байдлаар/
Тус сонины газар нь Япон улсад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй дотоод гадаадын оюутан залуусыг дэмжих зорилгоор АСАХИ ТЭТГЭЛЭГТ ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГИЙГ АНХ 1967 онд байгуулсан. Эдүгээ 2017 оны байдлаар тус тэтгэлэгт хөтөлбөрт 92,000 гаруй оюутан хамрагдаад байгаа бөгөөд 800 гаруй оюутан яг одоо ажиллаж, суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн агуулга нь АСАХИ сонин борлуулах цэгт өглөө, оройн сонин тараах ажил хийхийн зэрэгцээ Япон хэлний сургуульд 2 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлэгээр суралцах тогтолцоо юм.
Япон хэлний сургуулиа төгссөний дараа хүссэн мэргэжлээрээ дэвшин суралцах мөн ажилд орох боломжтой.Тэтгэлэгт оюутнаар тэнцсэн тохиолдолд зардлын батлан даагч нь АСАХИ ТЭТГЭЛЭГТ ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ болдог тул оюутны зүгээс санхүүгийн батлан даагч шаардлагагүй.
Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв Төрийн Бус Байгууллага нь тус тэтгэлэгт хөтөлбөрт Монголын оюутан залуусыг хамруулах зорилгоор 2004 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны байдлаар нийт 240 оюутныг Япон Улсад суралцуулаад байна.

Жич:

Эрүүл мэндийн сайн дурын даатгал болон хэрэглээний ус, цахилгаан, газ, хоолны зардлыг хувь хүн өөрөө хариуцна.

Япон хэлний сургуульд суралцах болон гэрээний хугацаа 2 жил байх бөгөөд тус хугацаанд буцах боломжгүй.Оюутан өөрийн зүгээс ямарваа нэг шалтгаанаар гэрээг цуцлах тохиолдолд суралцсан хугацааны сургалтын төлбөр болон байрны төлбөрийг буцаан төлөх шаардлагатай.

Тэтгэлэгт юу багтах вэ:
  • 2 жилийн Япон хэлний сургуулийн сургалтын төлбөр
  • 2 жилийн Япон улсад амьдрах байрны төлбөр
  • Япон улсад очих болох буцах 2 талын онгоцны тийзний зардал
  • Хөдөлмөр хамгаалал, ослын даатгал
  • Эрүүл мэндийн шинжилгээний төлбөр
  • Виз мэдүүлгийн хураамж багтана.
Хангамж :
  • Сарын тогтмол цалин- 125498 иен
  • Ном сурах бичиг
  • Ажлын хувцас, подволк, борооны цув, гутал, ширээ сандал, хөнжил цагаан хэрэглэл
  • Сургуульд явах унааны зардлын мөнгөн дүн 5000 иенээс давсан тохиолдолд илүү мөнгөн дүнг гаргаж өгнө.
  • Жилд 2 удаа шагналт цалин олгоно.

Жич: Япон хэлний сургуульд суралцах болон гэрээний хугацаа 2 жил байх бөгөөд тус хугацаанд буцах боломжгүй.Оюутан өөрийн зүгээс ямарваа нэг шалтгаанаар гэрээг цуцлах тохиолдолд суралцсан хугацааны сургалтын төлбөр болон байрны төлбөрийг буцаан төлөх шаардлагатай.

Онцлог, давуу тал
  • Буцаан төлөх шаардлагагүй 100%-ийн тэтгэлэг
  • Бусад сонины тэтгэлэгт хөтөлбөртэй харьцуулахад хамгийн өндөр дүнтэй тэтгэлэг
  • Ном сурах бичгийн хангамж
  • Ганцаараа амьдрах байр
  • Жилд 2 удаа шагналт цалингийн систем
  • Цалинтай ээлжийн амралт
  • Диснейлэнд болон далайн аялал зэрэг оюутнуудаа урамшуулах тусгай хөтөлбөр
  • Өндөр зохион байгуулалттай төгсөлтийн баяр
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинд тэнцсэн оюутнуудаа урамшуулах мөнгөн шагнал
  • 2 жил суралцах хугацаандаа 100%-ийн ирцтэй оюутнуудаа урамшуулах мөнгөн шагнал

2005 оноос өнөөг хүртэл суралцсан оюутны тоо

Ээлжийн дугаарХамрагдсан хугацааХамрагдсан оюутны тоо
12005.04-2007.44
22006.10-2010.0310
32007.04-2009.0310
42007.10-2009.035
52008.04-2010.038
62008.10-2010.037
72009.04-2010.035
82009.10-2011.033
92010.04 -2012.0411
102011.04-2013.0411
112012.04-2014.0419
122013.04-2015.0417
132014.04-2016.0420
142015.04-2017.0422
152016.04-2018.0418
162016.10-2018.043
172017.04-2019.0421
182018.04-2020.0426

Өнөөдрийг хүртэл манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутны байдал

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн төгсөгч Э.Оюунтуяа

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн оюутан байна. Миний бие 2 жилийн тэтгэлэгтэй Япон хэлний сургуулиа төгссөнөөр Японы Тоттори мужийн Байгаль орчны Улсын Их Сургууль-д мужийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах боломжтой болсон билээ. Өдгөө 3дахь жилдээ менежментийн чиглэлээр амжилттай суралцаж байна. Япон хэлний сургууль маань суралцах орчин нөхцлөөр бүрэн хангагдсан байсан төдийгүй цаашид элсэн суралцах их дээд сургууль болон ажлын байрны талаарх зөвлөгөөг тогтмол өгдөг байсан. Би АСАХИ сонины тэтгэлэг болон Япон хэлний сургуулийг зуучилж өгсөн Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-ын тэтгэлэгт оюутан болж төгссөндөө туйлын их баяртай байдаг. Надтай адил олон арван залуучуудын ирээдүйд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж байгаа тус төвийн багш ажилчдад олон арван төгсөгчид нь төдийгүй Монголд суугаа ар гэр болон Япон дахь боловсролын салбарын багш ажилчдад талархаж бахархаж байдаг. Япон улсын соёл боловсролоос суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхний хандах найдвартай төв гэдгийг уншигч та бүхэндээ хэлэхэд таатай байна.

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 14-р ээлжийн оюутан Ц.Пүрэвцэрэн байна. Миний бие нь 2015 оны 3-р сарын 16-нд япон улсад ажиллангаа суралцах гэсэн хөтөлбөрөөр ирээд одоо 1 жил 1сарыг ардаа үлдээсэн байна. Энэхүү хугацаанд олон олон зүйлийг шинээр сурч япон улсын ёс заншилтай танилцаж , олон орны найзтай болох гэх мэт их үр өгөөжтэй өнгөрөөж байна. Ирэхээсээ өмнө олон зүйл дээр санаа зовж байсан боловч япон хүмүүс их тусархуу учраас амархан дасаж чадсан.
Сургууль дээр багш нар оюутан нэг бүртэй тулж харилцаж санаа зовж буй зүйл, өвдөж шаналсан үед зөвлөгөө өгдөг учраас үнэхээр сэтгэл амар хичээлдээ төвлөрч чаддаг.
Сургуулиас гадуур үйл ажиллагаа их зохион байгуулагддаг ба японы ёс заншилтай танилцуулах аялал, диснэйланд явах аялал, гэх мэт олон хөгжилтэй зүйлсийг хийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг.
Энд ирснээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэг алхам урагш алхаж үүнээс цааш улам их хичээж ажиллаж сурахын төлөө бид хичээх болно.
Ар араас ирэх олон монгол залуучууддаа амжилт хүсье

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 14р ээлжийн оюутан Ц.Пүрэвцэрэн

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 15-р ээлжийн оюутан Г.Үүрийнцолмон

Миний ирээдүйн зорилго бол дипломатч болох явдал юм. Ямар улсад дипломатч мэргэжлээр мэргэшвэл зүгээр болохыг судлаж үзсэний эцэст япон орныг сонгож судлан япон хэлийг сонгож судлан Монгол-Японы хамтын ажиллагааг дэмжих төв ТББ-д анх очиж байсан юм. Тэр үед Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийг анх сонсоод асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт заавал тэнцэнэ гэсэн зорилго тавин япон хэлийг анх судлаж эхэлсэн. Өөрийн мөрөөдлийг биелүүлж япон орныг зорихын тулд япон хэлийг сурч эхэлсэн. Анх япон хэлийг сурахад бага хэрэг хэцүү санагдаж байсан ч тус сургалтын төвийн багш нар маань тусалж, дэмжиж мэддэг чаддаг бүхий л зүйлээ зааж өгсөнөөр өдөр ирэх тусам япон хэл сурахад сонирхолтой болж өөрийн зорилго мөрөөдлөө биелүүлэхийн тулд улам хичээж япон хэлийг сурч Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж чадсан. Япон явтлаа монголдоо япон орны ёс заншил, эргэн тойрны хүмүүстэйгээ хэрхэн яаж харилцах, аж амьдралын тухай гэх мэт олон зүйлийг тус төвд сурч бэлтгэгдэж энэ жилийн 3-р сард япон улсыг зорин одоо Асахи сонинд ажиллангаа япон хэлний сургуульд суралцаж байна. Миний хувьд ажиллангаа суралцахын хамгийн гол давуу тал нь хүнтэй харилцаж чаддаг болох мөн өдөр ирэх тусам хэлний мэдлэг маань бага багаар сайжирч байгааг харан улам их урам зориг эрч хүч аван ажлаа ч хичээлээ ч өдөр бүрийг урам зоригтойгоор ирээдүйнхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр өнгөрөөх болсон. Энэхүү боломжийг өгсөн “Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв” ТББ-ын хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Бидний үеийн залуучууд хүссэн мэргэжлээрээ гадаадад сурч мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг боловч тэр болгон эдийн засгийн болоцоо байдаггүй харин хичээх юм бол биднийг дэмжиж мөрөөдлөө биелүүлэх замыг минь нээж өгдөг залуучуудын төлөө гэсэн сэтгэлтэй баг бол тус төвийн хамт олон юм. Та бүхэн ч бас мөрөөдлөө биелүүлэх энэхүү боломжийг алдалгүйгээр бүхий л чадлаараа хичээцгээгээрэй боломж үргэлж байдаг юм шүү.

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 13-р ээлжийн төгсөгч С.Батсайхан

Бүгдэнд нь энэ өдрийн мэнд залуусаа, намайг Сүхбаатарын Батсайхан гэдэг. Би 2013 онд Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн анхны Zero буюу хэлний мэдлэггүй оюутнуудын төлөөлөл болон Токио хотын их хөл хөдөлгөөний цэг буюу Шибүяагийн Наганума япон хэлний сургуульд 13-р ээлжийн оюутан болон ирсэн юм. Хэлний бэлтгэлийн 2 жилээ амжилттай суралцаж төгсөөд өөрийн мэргэжлийн дагуу Токио хотын үйлдвэрлэл технологийн сургуульд элсэн дизайны чиглэлээр магистрт суралцаж байна. Нэг мэдэхэд 3 жил өнгөрч зөвхөн мэндчилгээний үг л мэддэг байсан би одоо магистрын зэрэг горилох төслөө хийнгээ мэргэжлийн дагуух ажлын байрныхаа бэлтгэлд хичээнгүйлэн бэлдсээр байна.

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 13-р ээлжийн төгсөгч Ч.Билгүүн

Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхон манай хуудсанд зочилсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Билгүүн гэдэг. Одоо 24 настай ба тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан 2014 онд японд ирээд одоо 3 дахь жилтэйгээ золгож байна. Миний бие МУБИС-ыг 2013 онд япон хэлний багш мэргэжлээр төгссөн ба суралцахын хажуугаар аялалын хөтөч хийж хэлний мэдлэгээ хөгжүүлдэг байлаа. Япон хэлэнд, япон соёлд маш их сонирхолтой байсан ба тухайн оронд нь суралцаж суралцаж үзэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Гэвч тухайн үед санхүүгийн боломж тааруу, хувийн зардлаар япон гэх өндөр өртөгтэй оронд суралцана гэдэг үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэр шиг л зүйл байлаа. Оюутны 4-р курст байхдаа энэ тэтгэлэгт хөтөлбөрийн зарлалын дагуу бүртгүүлж тэнцээд, ирэх жилийнх нь 3-р сард японд ирсэн. Энд ирээд Ёкохама хотын япон хэлний сургуулийн дээд шатны япон хэлний ангид суралцангаа сонин тараах ажил хийсэн. Сургуулийн орчин маш тохилог саруулхан дээрээс нь олон улсын оюутнууд суралцдаг болохоор хэлнээс гадна олон шинэ найзтай болж, үзэл бодлын хүрээ тэлж, хувь хүний хувьд ч хөгжсөн гэж боддог. Ажлын хувьд бол нэг өдөрт өглөө, орой хоёр удаа сонин тараадаг ба тэр дундаа хичээлдээ явж ирэх, хооллох гээд хувийн ажлаа зохицуулах нь эхэндээ хэцүү байсан хэдий ч завгүй амьдралдаа нэг л мэдэхэд дасаад, өөртөө зориулах цаг ч бий болоод ирсэн. Мэдээж алдаа гаргах үе, тсаг агаар муу, салхи бороо гэх мэт ажил хийхээс шантрах үеүүд тохиолдож байсан хэдий ч, эсрэгээрээ усан онгоцоор аялах, диснэйлэндээр зугаалах, үзэсгэлэнт газраар аялах гээд хөгжилтэй үеүүд ч маш

их байсан. Ингээд 2016 оны 3-р сард Асахи тэтгэлэгт хөтөлбөрийн маань гэрээ дуусч япон хэлний сургуулиа шилдэг оюутны шагналтай төгссөн. 4-р сараас Васеда гэх японы нэртэй их сургуулийн магистерт бизнесийн удирдлагын мэргэжлээр элсэж одоо зочид буудлын ресторанд цагийн ажил хийнгээ хичээлдээ шамдан суралцаж байна. Монголд байхад мөрөөдөж байсан зүйл маань аль хэдийн биелчихжээ. Энэ хүртэлх үүд хаалгыг минь нээж өгсөн Монгол-Япон залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв ТББ-ын захирал Жавзандулам багшдаа мөн монголоос одоо хүртэл тусалж дэмжиж байгаа Оюунбилэг болон багш нартаа үнэхээрийн баярлаж талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Хүндэтгэсэн, Билгүүн

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн төгсөгч Д.Зандармаа

“Зорилго, Мөрөөдөл, Хүсэл” байхад хүссэндээ заавал хүрдэг.
Би Япон хэл болон Япон оронтой анх ахлах сургуулийн төгсөх жилдээ танилцаж байсан юм. Япон улсын Гадаад яамны төсөл болох “Зүүн Азийн хүүхэд залуусын харилцааг дэмжих төсөл”-ийн эхний ээлжийн 100 сурагчдын нэгд багтан, 10 хоног Япон гэр бүрд зочилон Японы соёл иргэншил болон Япон улстай танилцах завшаан тохиосон нь миний амьдралыг бүхлээр нь эргүүлсэн гэж хэлэхэд болох байх.
Тухайн үед ахлах сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр сурна гэсэн зорилго тавин, Монгол хэл болон Англи хэл гэсэн хичээлүүд дээр голчлон анхаарч байсан. Гэвч Японоос буцаж ирэхэд миний зорилго өөрчлөгдсөн байсан юм. Хамгийн их сонирхлыг минь татсан зүйл бол япон хэл байсан юм. Тиймээс япон хэлийг гүнзгийрүүлж заадаг их сургуульд элсэхээр шийдэн, Соёл-Эрдэм дээд сургуульд элсэн орж 2008-2012 оны хооронд суралцсаж төгссөн.
Их сургуулын 3-р курст байхдаа “Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр”-ийн тухай олж мэдээд өөрийгөө сорихоор шийдсэн юм. Ингээд 4,5 үе шаттай бичгийн болон аман шалгалтын дараа 8 эмэгтэй, 11 эрэгтэй сүүлийн шатанд тэнцэн 2012 оны 3 сард Япон улсыг зорьсон юм.
Япон руу явахын өмнө 6-р сарын турш жолооны хичээл болон Японы соёл иргэншил, Япон хүний филсофи зэрэг олон зүйлийг “Монгол-Японы Асахи Төв” дээр урьдчилан заасан нь маш их тус дэм болсон юм. Нэг үгээр хэлбэл “Сэтгэлийн бэлтгэлээ Монголд байхдаа маш сайн базаасан” гэж хэлж болно. Хүн гэдэг сэтгэл санаа тогтвортой, зорилгодоо үнэнч байхад бие махбодын шалгуурыг даваад гардаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн юм.
Асахи сонины тэтгэлэгт оюутан байхдаа сургууль болон сургуулиас гадуурх олон

олон арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээж байсан. Жишээ нь, миний хувьд зохиогдож байсан Япон хэлний илтгэлийн тэмцээнүүдийг алгасалгүй оролцдог байсан. Ингэснээрээ хичээл дээр заадаггүй зүйлс болон янз бүрийн нас, мэргэжил, бодолтой Япончуудтай уулзаж, тэднээс их зүйл суралцан өөртөө хэрэгжүүлдэг байсан. Тэгсэнээр зорилго болон мөрөөдөл маань улам томорж, илүү дээшээ тэмүүлэх хүсэл эрмэлзлийг олж авсан.
Монголоос ирэхдээ Япон хэлээ сайжруулах гэсэн зорилготой байсан бол Японд ирсэнийхээ дараагаар Японы хөгжлийн нууцын талаар ойлгож мэдэхийг зорилгоо болгосон. Үүнийгээ би Японы хот төлөвлөлт гэсэн хаалгаас эхэлье хэмээн шийдэн, 2014 оноос хойш уг мэргэжлээр суралцаж байна.
Асахи сонины тэтгэлэгт оюутан байсан 2 жил бол миний амьдралын хамгийн оргил үе байсан юм. Байр, сургалтын төлбөр, ажил гээд бүгд цаанаас хангагдсан байсан учир санаа зовох зүйлгүй хичээл болон бусад нийгмийн ажилдаа 100% анхаарлаа хандуулж чадаж байсан. Цааш цаашдаа ирэх тэтгэлэгт оюутнууддаа хандан хэлэхэд, бага ч бай том ч бай өөртөө зорилго гарган түүнийхээ төлөө тэмцэх нь чухал гэж хэлмээр байна. Зорилго, Мөрөөдөл, Хүслийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж чаддаг хүн амжилтанд заавал хүрдэг юм шүү.

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн төгсөгч Т.Түмэн-Өлзий

Сайн байна уу? Залуусаа
Намайг Төрсайханы Түмэн-Өлзий гэдэг. 2012 онд АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Японы залуусын хот гэж нэрлэгддэг Ёкохама хотын Иватани Коллежийн Япон хэлний бэлтгэлд 11-р ээлжийн оюутан болон ирсэн юм. Тэр цагаас хойш нэг мэдэхэд 4 жил өнгөрч цаг хугацаа харвасан сум лугаа адил нисэн өнгөрчээ. Японд амьдарсан 4 жилийн хугацаанд Япон хэлний бэлтгэлээ төгссөний дараа Чюүоүко коллежид дэвшин суралцаж 2016 оны 3-р сард амжилттай дүүргэсэн. Одоогийн байдлаар Японы Мэйжи Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын судалгаа хийж байна.

АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн төгсөгч Наранцацрал

Би Иватани япон хэлний сургуулийг 2014 онд төгссөн. Токио технологи, санхүү, хууль эрх зүйн коллежийг Санхүүч мэргэжилээр төгссөн. “Андантэ” хуримийн дүрс бичлэг, зураг авалтын компанид Санхүүгийн албанд ажиллаж эхэлсэн. Асахи тэтгэлэгт хөтөлбөрийн 11-р ээлжийн оюутан болж 2012 оны 3-р сард Япон орныг зорин ирсэн. Асахи сонины тэтгэлэгийн талаар оюутан байхдаа олж мэдэж байсан боловч шалгуур өндөртэй тэнцэхгүй байх гэж шантарч байсан. Тэгсэн ч гэсэн Япон оронд суралцах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн их сургуулиа төгссөнийхөө дараа шалгалт өгөн тэнцсэн. 2 жил сонин тараах ажил хийнгээ, Япон хэлний сургуульд явах тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ хүмүүст танигдсан байдаг боловч миний хувьд 2 жил Япон хэлний сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн ахин 2жил Санхүүгийн коллежид суралцангаа сонин тараах ажлаа хийж нийт 4 жил тэтгэлэгт хамрагдсан. Мэдээж гадаад оронд их дээд сургуульд сурахад хамгийн том асуудал бол сургалтын төлбөр байдаг. Асахи сонины тэтгэлэгт оюутнууд эхний 2жил хэлний сургуулийн төлбөр төлөхгүйн дээр сар бүр цалин авдаг учраас эхний 2 жилдээ дараагийн дэвшин суралцах сургуулийн төлбөрөө тодорхой хэмжээнд хуримтлуулж чаддаг. Миний хувьд мөн адил төлбөрөө хуримтлуулж чадсан ч гэсэн дэвшин суралцсан сургууль маань хичээлийн цаг их байсан учраас өдрийн цагаар цагийн ажил хийх боломжгүй, шөнийн ээлжийн цагийн ажил хийхээс өөр аргагүй болсон. Тийм учраас 2жил

ажиллаж байсан сонингийн газраа тэтгэлэгт хөтөлбөрөө ахин 2 жил үргэлжлүүлэхээр болж, өглөөний сонингоо тараачихаад хичээлдээ явдаг болсон. Ихэнх оюутнууд хичээлээ тарсаныхаа дараа цагийн ажилдаа явдаг бол миний хувьд хичээлдээ явахаасаа өмнө ажлаа хийчихээд хичээлдээ явах нь маш үр дүнтэй санагдсан. Яагаад гэвэл хичээлээ тарчихаад ажлаа хийхээр явах биш гэртээ хариж даалгавраа хийх, тухайн өдрөө үзсэн хичээлээ тэр өдөртөө давтаад хийх нь маш их үр дүнтэй байдаг байсан. Мэдээж сургалтын төлбөрийн тодорхой хэмжээ тэтгэлэгт хөтөлбөрөөс төлөгдөж байсан, мөн байрны мөнгө төлнө гэсэн асуудал байхгүй учраас сэтгэл амар хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг байсан.
Би сонин тараах ажлыг оюутан бид нарт маш тохиромжтой ажил гэж боддог. Ганцхан сонин тараах ажлаас гадна сонингийн захиалан уншсан мөнгө хураах ажил гэх мэт үйлчлүүлэгч нартайгаа харилцах нь Япон хэлний мэдлэгт маш их нэмэртэйн дээр Япон зан заншил, амьдралын хэв маяг, харилцаа гэх мэт маш олон зүйлийг сурч авдаг. Мэдээж цас бороо орж байсан ч, ширүүн салхи салхилж байсан ч сонингоо тараах нь үүрэг учраас шөнө 2цагт босон бороо цаснаар сонин тараах нь эхэндээ маш хэцүү санагдаж байсан ч тэр хэцүү байх нь нэг хэсэгхэн хугацааны л зүйл учраас даван туулсаны дараа ямар ч хэцүү үеийг шийдвэрлэж чадах сэтгэлийн хаттай болж, өөртөө итгэх итгэл болж чаддаг юм шиг санагддаг. Өнгөрсөн 3-р сард Асахи тэтгэлэг болон Санхүүгийн коллежоо төгсөөд 4-р сараас “Андантэ” хуримын дүрс бичлэг, зураг авалт хийдэг компанид санхүүгийн албанд ажилд ороод ажиллаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсан явдал болон Асахигийн оюутан гэдэг нэрээрээ үргэлж бахархаж явдаг. Мөн Монгол дахь Асахигийн итгэмжлэх төв болох Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих тө ТББ-ынхаа үе үеийн багш нартаа болон 4 жил үргэлж санаа тавьж ирсэн Аса мёорэнжигийн Такэхара захирал болон хамт ажиллаж байсан хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Манай төгсөгчдийн бүртгэл

   最終学歴卒業後
12005.041-р ээлж1NURBOLAT東京工業専門学校進学
22AMARTUVSHIN東京日本語学校帰国
33ENKHTAIVAN読売理工専門学校進学
44GANTULGA日本語学校1年帰国
520062-р ээлж1BILGUUN進学
62GANZORIG日本語学校進学
73BADMAAGARAV(女)東京商科学院専門学校日本就職
84MUNGUNSHAGAI武蔵野大学大学院進学
95ENKHTSOLMON日本語学校1年進学
106BATBOLD進学
117ERKHEMJARGAL進学
128ULAMBAYAR日本語学校帰国
139UNDRAKH日本語学校帰国
1410BATBAYAR岩谷 専門学校帰国
1511ODONKHUU岩谷 専門学校進学
1612DELGERMURUN(女)日本語学校5ヶ月日本就職
1713MANII日本語1年、専門1年進学
1820073-р ээлж1JARGAL日本語学校帰国
192ORGIL-ERDENE岩谷 専門学校1年進学
203ALTANGEREL進学
214NARANBAATAR日本語学校帰国
225JANBOLAT帰国
236ERDENEBOLD日本語学校進学
247BATTSENGEL日本語学校進学
258JARGALSAIKHAN進学
269UNURZUL日本語学校帰国
2710ENKHTSOGT日本語学校進学
2820074-р ээлж1BATSUURI日本語学校帰国
292JARGALSAIKHAN進学
303MUNKH-ORGIL日本語学校帰国
314ENKHBOLD進学
325CHINZORIG進学
3320085-р ээлж1BURENTUGS進学
342MUNKHTUR日本語学校進学
353PUREVDORJ進学
364ALTANULZII日本語学校進学
375UUGANBAYAR進学
386MUNKHBAYAR日本語学校進学
397UUGANMUNKH進学
408TSOLMON日本語学校1年帰国
419NARANCHIMEG(日モ)日本就職
4210UNDARMAA(日モ)帰国
4320086-р ээлж1MUNKHBAT進学
442BANZRAGCH日本語学校進学
453TSERENGANGAA進学
464BATTULGA帰国
475BAYARMAGNAI進学
486LKHAGVASUREN進学
497MUNKHTUUL(日モ)進学
508BYAMBASUREN(日モ)進学
5120097-р ээлж1PUREVSUREN日本語学校
2011.03卒業予定
帰国
522TSERENPUNTSAG進学
533SHINEJIL帰国
544ERDENESAIKHAN帰国
555BOLOR(日モ)進学
566BADAMSUREN(日モ)進学
5720098-р ээлж1ERKHEMBAYAR進学
582BARKHAS帰国
593BATBILEG進学
6020109-р ээлж1ENKHBAT日本語学校
2012.03卒業予定
進学
612BAYARBAT帰国
623TSOGTBAATAR帰国
634BUMSHUR進学
645AMARTAIVAN進学
656GANBAATAR進学
667BOLDSAIKHAN進学
678ENKHTUVSHIN中退
689AZKHUU進学
6910MANDAKHZUL帰国
7011MURUNBOR帰国
71201110-р ээлж1CHINZORIG進学
722GOMBO進学
733UUGANBAATAR進学
744ENKHTUR帰国
755MUNKHCHIMEG帰国
766BATBILEGT進学
777LKHAGVAOCHIR進学
788ULZIIJARGAL帰国
799BILGUUN進学
8010ERDENEOCHIR進学
8111BAYARSAIKHAN中退
8212BATTULGA帰国
83201211-р ээлж1MUNHKTSOGT進学
842SOYOLMOO帰国
853ALTANGEREL進学
864TUMURCHUDUR進学
875BILGUUN進学
886KHISHIGSUREN進学
897TSOLMON進学
908CHAGNAADORJ進学
919TUVSHIN進学
9210URNUUNBILEG進学
9311OYUNTUYA進学
9412MUNKHCHIMEG帰国
9513NARANTSATSRAL進学
9614ZANDARMAA進学
9715LKHAGVABAYAR帰国
9816JAMIYANDORJ帰国
9917ULZIIBUREN帰国
10018BAT-OD帰国
10119TUMEN-ULZII進学
102201312-р ээлж1BATTUR進学
1032L.MUNKHZAYA進学
1043BATSAIKHAN進学
1054TEMUUJIN進学
1065OTGONCHIMEG進学
1076SHAGDAR進学
1087KHALIUN帰国
1098SUVD-ERDENE帰国
1109MART帰国
11110MUNKHJARGAL進学
11211E.MUNKHZAYA帰国
11312TSENGELMAA帰国
11413DOLGORSUREN進学
11514MUNKHBOLD進学
11615ENKHMANLAI進学
11716BAT-ULZII進学
11817DANZANRAVJAA進学
119201413-р ээлж1GANZORIG進学
1202BATBILIGT進学
1213TEMUUJIN進学
1224SEMJID進学
1235HUYAGBOLD進学
1246PUREV-ERDENE帰国
1257ENKHTSETSEG進学
1268MUNKHTUYA進学
1279BILGUUN進学
12810GANTUYA進学
12911BOLORCHIMEG帰国
13012OYUNJARGAL進学
13113BYAMBATSETSEG進学
13214ULZIIBAYAR進学
13315BAT進学
13416BATDORJ中退
13517ENKHSAIKHAN進学
13618MUNHBAATAR進学
13719AMARKHUU進学
13820BUDSUREN進学
139201514-р ээлж1AZBAYAR中退
1402BANZRAGCH進学
1413NOMIN-GEREL進学
1424NARANTSETSEG進学
1435SUVDAA帰国
1446BAT-AMGALAN進学
1457SODBILEG進学
1468MUNKH-OD進学
1479UUGANBAATAR進学
14810MUNKHSAIKHAN帰国
14911ERDENEBAATAR進学
15012SAINTUYA帰国
15113ENKHMANDAKH進学
15214PUREVTSEREN進学
15315ENKHZUL帰国
15416AZZAYA日本就職
15517BOLORMAA進学
15618SUKHTULGA進学
15719AMARTUVSHIN進学
15820TERGUUN 帰国
15921ZORIGTBAATAR 帰国
16022BILGUUTEI進学
161201615-р ээлж1ULZIISAIKHAN GURBADAM  帰国
1622NARANGEREL DASHNYAM 進学
1633DENEBALDAN PUREVJAV 帰国
1644TUVDENDORJ BATMUNKH進学
1655SELENGE TEMUULEN進学
1666TSOODOL UNENDELGER進学
1677LKHAGVASUREN DULGUUN進学
1688TSEVEGJAV BYAMBASAIKHAN 帰国
1699BAZARRAGCHAA KHONGOR日本就職
17010TURMAGNAI TUMURKHUYAG進学
17111AMARTUVSHIN GALBADRAKH進学
17212 ENKHBOLD ZOLBOO進学
17313BOLDBAATAR ARIUNBOLOR帰国
17414NARAA NARANGARAV進学
17515NAMNANSUREN MUNKHZAYA進学
17616SUMBER TSERENLKHAM 進学
17717GANTUMUR UURIINTSOLMON進学
17818BATBOLD MYAGMARSUREN進学
179201616-р ээлж1BATERDENE MUNKHTUMUR帰国
1802BOLD DARIISUREN在学
1813TSETSEGMAA KHANDSUREN在学
182201717-р ээлж1BYAMBADORJ TEMUULEN在学
1832ENKHTUR TUVSHINSAIKHAN在学
1843CHULUUNBAATAR ENKH-IREEDUI 在学
1854ERKHEMBAYAR TSULBAYAR在学
1865TSOGT-ERDENE URANSENDER在学
1876DAVAAJAV OCHIRMAA在学
1887BATSAIKHAN MUNKHCHIMEG在学
1898ENKH-AMGALAN CHIMEDTSEREN在学
1909TURTULGA NOMIN-ERDENE 在学
19110KHURUNGUU BAYARMAA在学
19211BAYARAA BAYANJARGAL在学
19312GANBOLD JAMSRANTUGS在学
19413MUNKHBAT SHINEBAATAR在学
19514SUKHBAATAR AZBILEG在学
19615GANSUKH BUMAN-ERDENE 在学
19716JARGALSAIKHAN NARANSUVD在学
19817GANBAATAR SOLONGO 在学
19918ZORIGTBAATAR ULZIIBUYAN在学
20019BATBOLD GERELMAA在学
20120TSAGAAN DULGUUN在学
20221CHINBAT ZOLBOO 在学
203201818-р ээлж1MUNKHBAATAR MUNKHTEMUULEN
ムンフバートル ムンフテムーレン
在学
2042BATGEREL MUNKHDULAM
バトゲレル ムンフドラム
在学
2053TSOGTSAIKHAN MUNKHZUL
ツォグトサイハン ムンフズル
在学
2064NARANKHUU DOLGOR
ナランフー ドルゴル
在学
2075TURSAIKHAN ALDARJIN
トゥルサイハン アルダルジン
在学
2086BAYART BAYANZUL
バヤルト バヤンゾル
在学
2097SUKHBAATAR BADNAIGARAV
スフバートル バダナイガラブ
在学
2108ENKHBAT MUNKH-ERDENE
エンフバト ムンフエルデネ
在学
2119GANKHUYAG ENEBISH
ガンホヤグ エネビシ
在学
21210GANZORIG SERGELENBAATAR
ガンゾリグ セルゲレンバートル
在学
21311SOYOL-ERDENE  GURDORJ
ソヨルエルデネ グルドルジ
在学
21412OYUNTSETSEG BAATARTSOGT
オユンツェツェグ バートルツォグト
在学
21513BATSUURI MUNKHCHUDUR
バトスーリ ムンチュドゥル
在学
21614BAATARZORIG BUMANTSETSEG
バートルゾリグ ブマンツェツェグ
在学
21715ZANAA YESUKHEI
ザナー エスヘイ
在学
21816GANBOLD UYANGA
ガンボルド ウヤンガ
在学
21917PUREVSUREN KHULAN
プレブスレン ホラン
在学
22018AMGALANBAYAR ORGILBAYAR
アムガランバヤル オリギルバヤル
在学
22119URANMANDAL SOLONGO
ウランマンダル ソロンゴ
在学
22220ADIYASAMBUU KHATANTUUL
アディヤサムブー ハタントゥール
在学
22321AMARBAATAR SAMDAN
アマルバートル サムダン
在学
22422OYUN-ERDENE TEMUULEN
オユンエルデネ テムーレン
在学
22523BATKHUYAG LKHAGVADORJ
バトホヤグ ラハグワドルジ
在学
22624GANTULGA AZZAYA
ガントゥルガ アズザヤ
在学
22725BALJINNYAM MYAGMARSUREN
バルジンニャム ミャグマルスレン
在学
22826MAYASUREN GANTULGA
マヤスレン ガントゥルガ
在学
22927SAINJARGAL GANSUKH
サインジャルガル ガンスフ
在学

Түгээмэл асуулт хариулт

  • Сурах сургуулиа өөрөө сонгох боломжтой юу?
    Сурах сургууль болон ажиллаж амьдрах газрыг өөрөө сонгох боломжгүй.Япон талаас хуваарилалт ирдэг тул бид эндээс өөрчлөх боломжгүй.
  • Япон хэлийг 1 сар сурсан бол Япон хэлний мэдлэггүй оюутны элсэлтэнд бүртгүүлэх боломжтой юу?
    Япон хэлний мэдлэггүй оюутны элсэлтэнд урьд өмнө огт Япон хэл үзэж байгаагүй хүн хамрагдана.Сонгон шалгаруулалтаа шударга явуулахын тулд зөвхөн үсэг мэддэг байлаа ч энэ элсэлтэнд бүртгэдэггүй болохыг анхаарна уу.Нэгэнт Япон хэл сураад эхэлсэн бол үргэлжлүүлэн суралцаад, мэдлэгээ дээшлүүлэн хэлний мэдлэгтэй оюутны элсэлтэнд бүртгүүлэх боломжийг бид бүхэн санал болгодог.Тодорхой хэмжээнд сурч байсан хэрнээ түүнийгээ нуун хэлний мэдлэггүй оюутны тоонд бүртгүүлэх тохиолдол цөөнгүй гардаг.Гэсэн хэдий ч сонгон шалгаруулалтын дараа түргэвчилсэн сургалтын үед олон жилийн туршлагатай багш нар болон оюутнуудын тусламжтайгаар таньж илрүүлсэний үндсэн дээр тухайн хүнийг шууд хасах байдлаар зохицуулдаг.
  • Жилд нэг л удаа элсэлт авдаг уу?
    Тиймээ.Жилд ганцхан удаа элсэлт авдаг.Элсэлт жил бүрийн 3 сараас 4 сарын хооронд явагддаг.
  • Япон хэлний мэдлэгтэй оюутнууд Японоос ирэх ажил олгогч захирлуудын ярилцлаганд 2 удаа ордог юм уу?
    Тиймээ.Япон захирлуудын шалгалт нь 5 сар болон 10 сард явагддаг бөгөөд 10 сарын шалгалт нь эцсийн сонгон шалгаруулалт нь болдог.
  • Хугацаагаа дуусгалгүй буцаж ирсэн оюутан байдаг уу? Байдаг бол ихэвчлэн ямар шалтгаанаар буцаж ирдэг вэ?
    Маш цөөхөн бий.Ихэвчлэн ар гэрийн гачигдлаас болж буцаж ирэх нь олонтаа.Мөн хэтэрхий амар хялбараар төсөөлж байснаас болж шантрах тохиолдол гардгийг нуух юун.Хэдий тийм ч хамгийн бахархууштай нь 2016 оны байдлаар 35 эмэгтэй оюутан явснаас нэг ч охин замаасаа буцаж ирсэн, шантарсан удаа байхгүй.Шөнө дунд босож ажиллана гэдэг бол мэдээж амар зүйл биш.Түүнд өөрийгөө ялан дийлэх зориг тэвчээр, ирээдүйгээ гэсэн чин хүсэл мөрөөдөл туйлаас чухал.Хоёрхон жилийн тэсвэр тэвчээр хожим юутай ч зүйрлэшгүй баялаг болдог гэдгийг илгээж буй оюутнууддаа ойлгуулахын тулд бид бүхэн хичээн ажилласаар байна.
  • Жилдээ авах оюутны тоо хязгаартай байдаг уу?
    Оюутны тооны хязгаар бол байдаггүй.Сонгон шалгауруулалтын явц болон урьдчилсан сургалтын ирц, дүн, идэвхээс шалтгаалан шигшигдсээр жилдээ ойролцоогоор эрэгтэй эмэгтэй нийлсэн 20 орчим оюутан явдаг.
  • 12-р ангиа төгсөөд шууд бүртгүүлэх боломжтой юу?
    Тиймээ боломжтой.Гэвч Япон явах үедээ 19 нас хүрсэн байх ёстойг анхаарч бүртгүүлэх шаардлагатай.
    Японд насыг тооцоолохдоо төрсөн он сараар бодож тооцдог.
    Жишээ нь : 2017 оны 3 сарын бүртэлд хамрагдаад сонгон шалгаруулалтуудад тэнцсэн тохиолдолд 2018 оны 3 сард Япон улс руу суралцахаар явна гэсэн үг.
    Тиймээс 2018 оны 3 сараас өмнө 19 нас хүрсэн байх шаардлагатай.
  • Бүртгүүлэх жилээ 26 настай байвал бүртгүүлэх боломжтой юу?
    Уучлаарай боломжгүй.Сонгон шалгаруулалт болон сургалтанд хамрагдаад суралцахаар явах хүртэл бүтэн жил зарцуулдаг тул боломжгүй юм.
  • Биеийн аль нэг хэсэгтээ шивээсгүй байх гэсэн шаардлага тавьсан байна.Яагаад вэ? Шивээс бол хувь хүний сонирхол.Хэт туйлширсан юм биш үү?
    АСАХИ сонины тэтгэлэг нь сонин тараах ажил хийнгээ Япон хэлний сургуульд суралцах тогтолцоо юм.Сонин тараах ажил нь уншигчидтай хамгийн ойр харилцдаг үйлчилгээний ажил учраас зочинд таагүй сэтгэгдэл төрүүлж болохгүй.Шивээсний хувьд Япон хүмүүсийн ойлголт нь манай Монголоос арай өөр.Залуучуудынх нь хувьд цаг үеээ дагаад шивээсний тухай үзэл бодол өөрчлөгдөж байгаа хэдий ч сонин уншигчид нь дундаас дээш насны хүмүүс зонхилдог тул үйлчилгээний ажилтны хувьд зохисгүй зүйл юм.
  • Зуучлалын хөлс төлөх шаардлагатай юу?
    Зуучлалын хөлс болон санхүүгийн батлан даагч шаардлагагүй.Харин сонгон шалгаруулалтанд тэнцээд, сургалтанд хамрагдан Япон улс руу суралцахаар явахын өмнө 2,500,000 төгрөгний барьцаа төлбөр байршуулах шаардлагатай.Тус барьцаа төлбөр нь суралцаж буй оюутны зүгээс ямар нэг төлбөрийн асуудалд орсон тохиолдолд зарцуулагдах зориулалттай юм.Ямар нэг асуудал гаргалгүй, амжилттай суралцаж төгссөн тохиолдолд 2 жилийн дараа 100% буцаан олгогдоно.
  • Анкетны сонгон шалгаруулалтаар юуг голчилж хардаг вэ?
    Тухайн хүний Япон улсад суралцах зорилго болон аливаа зүйлд хэрхэн ач холбогдолтой ханддаг вэ? гэдгийг голчлон хардаг.Манай Монголд анкетны соёл хөгжөөгүйн улмаас шаардлага хангахгүй анкет ирсээр байна.Жишээ нь цээж зураггүй, балны өнгө сольсон,баллаж цохолсон, ямар нэг зүйл асгаж цутгасан, урагдаж үрчийсэн,зорилго бичих хэсэгт ганцхан өгүүлбэр бичсэн байх зэрэг алдаанууд маш их гардаг.Гэвч бид аль болох уян хатан хандахыг хичээн ажилладаг.
  • АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрт зориулсан сургалт байдаг уу ?
    АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрт зориулсан сургалт гэсэн тусгай сургалт бол байдаггүй.Харин Япон хэлний мэдлэггүй эрэгтэй, эмэгтэй оюутнуудын сонгон шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөрийн дагуух түргэвчилсэн сургалт бол байдаг.
  • Тусгай хөтөлбөрийн дагуу түргэвчилсэн сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
    Тус сургалт нь Япон хэлний мэдлэггүй эрэгтэй, эмэгтэй оюутны сонгон шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад хамааралтай сургалт юм.
    Япон хэлний мэдлэггүй эрэгтэй, эмэгтэй оюутнууд нь :
    – Анкетны сонгон шалгаруулалт ( Монгол хэлээр )
    – Ярилцлагын шалгалт ( Монгол хэлээр ) гэсэн 2 шалгаруулалтанд тэнцсэнээр тус сургалтанд суралцах эрхтэй болно.Сургалт нь 4 сар үргэлжлэх бөгөөд 4 сарын дараа эзэмшсэн Япон хэлээр нь дахин сонгон шалгаруулалтанд оролцуулсанаар эцсийн байдлаар оюутнуудаа сонгодог.
  • 2 жил Япон хэлний сургуульд сурч төгсөөд энэ тэтгэлэгээ үргэлжлүүлэх боломжтой юу?
    Боломжтой байдаг.Гэвч тухайн оюутны 2 жилийн ажлын үр дүнг харгалзан үзэж ажил олгогч эцсийн байдлаар үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг.Амжилттай ажиллаж тэтгэлэгээрээ үргэлжлүүлэн Их дээд сургуульд суралцаж буй оюутан цөөнгүй бий.
  • Танай Япон хэлний сургалтанд сурч байгаад хамрагдах боломжтой юу?                                                                          
    Хамрагдах боломжтой хэдий ч тухайн хүний хичээл зүтгэлээс бүрэн хамаарна.Манай төвийн Япон хэл сонирхогчдын сургалтанд суусан хүн болгон АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд явдаг гэж ойлгож болохгүй.Гэхдээ манай төвийн бүх түвшний сургалтанд тасралтгүй амжилттай суралцаж, АСАХИ сонины тэтгэлэгт хамрагдан суралцаж буй оюутан бол байгаа.
  • Амьдрах байр нь сургууль ажилдаа ойрхон уу ? 
    Тиймээ.Ажил гэр хоёр бол хамгийн ойр байрлана.Сургууль нь галт тэрэг, метро, автобус, унадаг дугуй зэрэг тээврийн хэрэгслээр явахад дээд тал нь 30 минут зарцуулахуйц зайнд байхаар тооцоологдсон байдаг.
  • 2 жилийн хугацаанд оюутнуудтайгаа байнга холбоотой байдаг уу?                                                                          
    Тиймээ.Оюутнаа суралцахаар явахын өмнө манай Төрийн Бус Байгууллага,АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн нийгэмлэг, Ажил олгогч сонин борлуулах дэлгүүрийн захирал, Суралцах сургууль, Тэтгэлэгт оюутан, Тэтгэлэгт оюутны эцэг эхийн хооронд албан ёсны гэрээ байгуулж баталгаажуулснаар тус тэтгэлэгт хөтөлбөр нь хэрэгжиж эхэлдэг.Тиймээс гэрээт 2 жилийн хугацаанд манай ТТБ болон АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөрийн нийгэмлэг, сургууль нь оюутантайгаа байнгын нягт холбоотой ажилладаг.
  • 2 жил сураад цаашаа үргэлжлүүлэн сурсан оюутан хэр их байдаг вэ?
    Япон хэлний сургуулиа төгссөний дараа тэтгэлэгт оюутнуудын ойролцоогоор 95% нь үргэлжлүүлэн их дээд болон, мэргэжлийн сургуульд дэвшин суралцдаг.
  • Урьдчилсан сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.                                                                                             
    Урьдчилсан сургалт нь 10 сарын эцсийн шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад зориулсан сургалт юм.Тус сургалт нь 10 сараас дараа жилийнхээ 3 сар хүртэл Япон явах өдөр хүртэл нь үргэлжилдэг.Агуулгын хувьд Японы жолооны дүрэм, Японы бизнесийн ёсзүй, шаардлагатай тохиолдолд Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалт, ажлын байран дээрх анхаарах зүйлс, мопед унах дадлага зэрэг хичээлүүд ордог.
  • Сүүлийн үед сонины тэтгэлэгээр явуулдаг газрууд их байдаг болсон байна.Тэр дундаас ялгарах онцлог давуу тал юу вэ?
  • анай байгууллага нь АСАХИ сонины компаний албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч төдийгүй сонины тэтгэлэгт оюутан хөтөлбөрийн Монгол дахь анхны хэрэгжүүлэгч байгууллага юм.2004 оноос хойш тасралтгүй өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд олгогдох тэтгэлэг, цалингийн дүн хамгийн өндөр төдийгүй ямар нэг зуучлалын хөлс шаарддаггүй.Ирээдүйнхээ төлөө шантрашгүй чин хүсэл мөрөөдөлтэй, тодорхой тавигдсан шаардлагуудыг хангасан оюутан залуус хэн бүхэн хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөр юм.